“ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫН СУДЛААЧДЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ  ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР БАГА ХУРАЛ

 

Хэзээ:                         2017 оны 11 дүгээр сарын 17, Баасан гараг

Хаана:                        МУИС-ийн Эрдэнэт сургууль, 3 дугаар давхар, 305 тоот танхим

Зохион байгуулагч: МУИС-ийн Эрдэнэт сургууль

Дэмжигч:                   Орхон аймгийн засаг даргын тамгын газар

                                    Монгол Улсын Их Сургууль

                                    Эрдэнэт ШУТ парк, Эрдэмтдийн зөвлөл

                                                           

Хурлын зорилго:      МУИС-ийн Эрдэнэт сургуулийн 25 жилийн ойг тохиолдуулан их

дээд сургуулиуд, шинжлэх ухааны байгууллага, орон нутгийн төр захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд шинжилгээ судалгааны ажлын үр дүнгээ танилцуулах, орон нутгийн хөгжилд судлаачдын оролцоог нэмэгдүүлэн санал бодлоо солилцох, харилцан шинэ мэдлэг түгээх, туршлага солилцох зорилготой.

Илтгэлийн сэдвийн хамрах хүрээ:            

  1. Нэгдсэн хуралдаан /МУИС-ийн Эрдэнэт сургуулийн 305 тоот танхим/
  2. Салбар хуралдаан
  • Хэл-Соёл
  • Боловсрол судлал
  • Эдийн засаг,
  • Бизнесийн удирдлага

Бүртгэлийн хугацаа:                       2017 оны 9 сарын 8 өдрөөс 11 сарын 01

Товч хураангуй хүлээн авах хугацаа:                                               2017 оны 11 сарын 01

Илтгэлийг бүрэн эхээр (full text) нь хүлээн авах хугацаа:    2017 оны 11 сарын 08

Илтгэлийн товч танилцуулга (presentation) хүлээн авах хугацаа: 2017 оны 11 сарын 10

                                               

Илтгэлийн эхэд тавигдах шаардлага:

  1.  Илтгэлийг MSW программаар Times New Roman, Batang, SimSun, MS Mincho фондоор бичих
  2. Хуудсын хэмжээ А4, үсгийн өндөр 12 pt, мөр хоорондын зай /Single/, бичвэрийн хоёр талыг тэгшлэх /Justify/
  3. Эшлэлийн зүүлт /Insert footnote/-ээр бичих
  4. Илтгэл 4-10 хуудас байх
  5. Хамтарсан илтгэл байж болно
  6. Илтгэгчийн нэр, эрдмийн зэрэг цол, ажлын газар, холбоо барих утас, цахим хаягийг тодорхой бичих
  7. Түлхүүр үг: 5-аас доошгүй

Илтгэлийг хүлээн авах хаяг: МУИС-ийн Эрдэнэт сургууль:http://www.muis-orkhon.mn   ОУЭШХ гэсэн холбоосоор орж цахимаар бүртгүүлнэ үү. Холбоо барих утасны дугаар: 99365624, 99361039, 80355001, 99012035