“БАГШ” дэд хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн ЗДТГазар, МУИС-ийн Эрдэнэт сургууль, Орхон аймгийн БСУГазар хамтран гадаад хэлний бус мэргэжлийн багш нар оролцсон Англи хэлний анхан шатны сургалт 2017 оны 12 дугаар сарын 4 нөөс 2018 оны 1 дүгээр сар 15-ны хооронд зохион байгуулагдаж, англи хэлний анхан шатны  64 цагийн хичээлийг  МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Англи-Монгол хэлний тэнхимийн багш С.Дэлгэрхишиг, Д. Тананцэцэг, Г.Цэрэндолгор нар заалаа.

Энэхүү сургалтанд Орхон аймгийн СӨБ болон ЕБС-ийн 23 багш хамрагдан амжилттай суралцаж дүүргэлээ.

26855853 1618126601614532 88300635 n

24992567 1581310248629501 36001534 n (1)

26855963 1618126584947867 1308994094 n

“СУДЛААЧ - БАГШ, АЖИЛТАН” СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“БАГШ” дэд хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн ЗДТГазар, МУИС-ийн Эрдэнэт сургууль, Орхон аймгийн БСУГазар хамтран “СУДЛААЧ - БАГШ, АЖИЛТАН” сэдэвт сургалт, семинарыг 2018 оны 01 сарын 9 өдрөөс 12 өдөр дуустал 4 өдрийн турш амжилттай зохион явуулсан бөгөөд МУИС-ийн Эрдэнэт сургуулийн эрдэмтэн, судлаачид лекц, семинарыг удирдан явууллаа. Үүнд:

Уншигдсан лекцийн сэдэв: 

Н.Амаржаргал доктор, (Ph.D),  дэд профессор Боловсролын судалгааны аргазүй.                     

Хүүхдийн хөгжил төлөвшилд үзүүлэх амьдрах орчны нөлөө, багшийн үүрэг

Б. Даваасүрэн доктор (Ph.D), дэд профессор Cудалгааны ерөнхий аргазүй

Л.Золжаргал доктор (Ph.D) Боловсролын уламжлал, шинэчлэл.   Японы боловсрол (бага, дунд, ахлах сургуулийн жишээн дээр )

О.Нандин-Эрдэнэ доктор (Ph.D) Илтгэл бичих аргазүй

Семинарын сэдэв:               Ц. Орхон магистр,  Судалгаа хийх  арга зүй

Д. Сүглэгмаа магистр,  Илтгэл, өгүүллийн бүтэц, илтгэх ур

чадвар

Б.Уламбаяр магистр, Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн  тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам

Г. Эрдэнэзул магистр, Боловсрол судлалын судалгааны аргууд.

Тус сургалт, семинарт Орхон аймгийн СӨБ, ЕБС, МСҮТ, НТБТөв болон орон нутаг дахь Их дээд сургуулиудын  ахлах сургуулийн нийт 210  багш нар оролцон тус лекц, семинарын үр дүн болон цаашид хамтран хийх сургалт, семинарын сэдэв бусад ажлуудын талаар хэлэлцүүлэг хийлээ.

bagsh2018 1

bagsh2018

DSC08096

DSC08102

Орос хэл сурах идэвх, сонирхлыг нэмэгдүүлэх, оросын яруу найрагчдын уран бүтээлтэй танилцуулах, уран уншлагын ур чадварыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө үнэлэх арга зүйд сургах, цаашлаад судалж буй хэлээ эрхэмлэн дээдлэх үзэл санааг төлөвшүүлэх зорилготойгоор 2017 оны 11-р сарын 29нд орос хэл сонгон суралцаж байгаа I, II түвшний оюутнууд болон орос хэлний багшийн 4-р түвшний оюутнуудын дунд “Уран уншлага”-ын тэмцээнийг зохион явууллаа.

Уг тэмцээн нь 2 үе шаттай зохиогдсон ба 2017 оны 11-р сарын 17 нд 1-р шатыг анги бүр дээр зохион явуулж шалгарсан оюутнууд 2017 оны 11-р сарын 29нд зохиогдсон  II шатны тэмцээнд оролцлоо.

II шатны тэмцээн нь дараах зохион байгуулалттай явагдлаа. Эхний шат “Оросын яруу найрагчдын шүлгийг хэн сайн унших вэ?” сэдвийн дор А.С.Пушкин “Керн”, Сергей Есенин “Гой тыРусьмоя родная”, “Шаганэ ты мояШаганэ”, А.А.Фета “Холодная осень” нарын шүлгийг оюутнууд чээжлэн шүлгийн агуулгад тохируулан презентаци бэлдэн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, уран яруу уншлагын ур чадвараараа өрсөлдлөө. Дараагийн шат нь зохион байгуулагчдын зүгээс бэлдсэн “Философ и богач” сэдэвт эх дээр ажиллах (өргөлтийг зөв тавих), уран яруу унших даалгаврыг оролцогч оюутнууд гүйцэтгэсэн ба тус тэмцээнд орос хэл сонгон судалж буй НББ-ийн II түвшний оюутан Б.Мягмарсүрэн тэргүүн байрыг, хэлний I түвшний оюутан М.Пүрэвсүрэн дэд байр, У.Жавхлан тусгай байрыг тус тус эзлэн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Oros12 01 (3)     Oros12 01 (2)

Oros12 01 (1)

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Номын сан – Мэдээллийн төв, Англи, Монгол хэлний тэнхим хамтран зохион байгуулсан Eye wisdom тэмцээн 2017.11.24—ний өдөр 6 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Тус сургуулийн 25 жилийн ойн хүрээнд сургууль, алба нэгжүүдийг сурталчлах, оюутнуудын хэлний болон ерөнхий мэдлэг, орчуулах ур чадварыг сорих зорилгоор АХБМХУЗБ 2-4-р ангиудын дунд зохиосон бөгөөд багууд англиар үг тайлбарлан, шүлэг орчуулж өрсөлдсөнөөс гадна дэлхийдалдартай их сургуулиудын номын сангууд, оюутан хэрхэн суралцаж буй талаар презентаци бэлтгэн бусдадаа мэдээлэл өглөө.

Мөн шинэ ном, сурах бичиг, толь бичиг болон англи хэлний багш нарын бүтээлийн үзэсгэлэн гаргаж сурталчлав.

Тэмцээнд АХБ 2а анги түрүүлж, АХБ 4а анги удаалсан бөгөөд нийт оюутнуудын дунд явуулсан “Асуулт Хариулт Асуулт” тэмцээнд АХБ 2а ангийн оюутан Б.Түмэнжаргал тэргүүллээ

24171995 1528949687182234 1884855924 n

24203567 1528949677182235 960997207 n

24203720 1528949673848902 1382833938 n

24172540 1528949683848901 1032062520 n

24172269 1528976673846202 1335947420 n

24252055 1528949667182236 114424329 n

24135589 1528949653848904 1424290350 n

24171567 1528949657182237 234563906 n

 

24171908 1528949637182239 939495530 n

 

 

24203817 1528949647182238 1639809158 n

МУИС-ийн удирдлагууд Орхон аймагт ажиллалаа. Энэхүү ажлын зорилго нь Орхон аймаг МУИС хамтран ажиллах гэрээ байгуулах, орон нутагт ажиллаж амьдарч байгаа төгсөгчидтэй хийх уулзалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагуудтай хийх уулзалт, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн үйл ажиллагаатай танилцах зэрэг ажлууд багтсан байна.

Орхон аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Орхон аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал газар хэлсийн дарга, удирдлагуудын бүрэлдэхүүнтэй хүмүүс хүлээн авч Орхон аймаг МУИС хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

Орхон аймгийн хувьд “Багш” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь тус сургуультай хамтран ажиллах, ЕБС-ийн багш нарыг МУИС-ийн Эрдэнэт сургуулийг түшиглэн мэргэжил дээшлүүлэх, эрдэмийн зэрэг цол ахиулах тал дээр хамтран ажиллах бүрэн бололцоо байгааг МУИС-ийн захирал, доктор  Я.Төмөрбаатар онцоллоо. 

Хамтын ажиллагааны гэрээний зорилго нь аймаг орон нутагт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, хамтарсан шинжилгээ судалгааны ажил хийх, төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Мөн энэ арга хэмжээний үеэр МУИС-ийн эрдэмтдийн бүтээлийн дээж, 75 жилийн ойн гарын бэлгийг аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргалд гардуулж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэж, баяр хүргэв.

DSC07999

DSC08044

Үүний дараа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагуудтай уулзалт хийгээд МУИС-ийн Эрдэнэт сургуулийг төгсөгчид, Багш ажилтнуудтай уулзалт хийв. Уулзалтын үеэр олон чухал асуудлууд хөндөгдсөн ба бүх талаар орон нутгийн сургуулийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

DSC08068

DSC08069

DSC08102

 

nom 2017 11 29Баярхүү С. Хөдөө аж ахуйн нягтлан бодох бүртгэл/Ред Р.Батжаргал,с.Алтанцэцэг .- УБ.: Маршал принт ,2017.-231х .- ISBN978-99978-855-5-5 Монгол фонд -20ш /4 бүлэг бүхий энэхүү номонд Хөдөө аж ахуйн үйл ажиллагааг манай оронд хөтлөгдөж байсан уламжлалт Хөдөө аж ахуйн нягтлан бодох бүртгэлд суурилан, өнөөгийн мөрдөж буй СТОУС-д нийцүүлэн бүртгэх аргачлалыг тусгажээ /

 

 

 

 

 

 

nom 2017 11 29 (3)Үнэлгээний олон улсын стандарт 2017.-Норвич .: Пейж Брос .- ISBN978-0-9931513-0-9 .- 135х Монгол фонд 5ш / Үнэлгээний Олон улсын стандарт 2017-ын англи хэлээрх бүрэн эхийг эх хэлнээ хөрвүүлсэн. Үнэ цэнийн суурь болон үнэлгээний хандлага аргуудыг бие даасан стандарт болгон нэмж оруулсан байна. Мөн нэр томьёоны тайлбар толийг багтаасан

 

 

 

 

 

 

nom 2017 11 29 (1)Хөрөнгө үнэлгээний тестийн эмхэтгэл /Хян П.Баянсан .- УБ , 2017.- 204х Монгол фонд- 10ш 3 дахь удаагийн шинэчилсэн энэ номонд үнэлгээний тухай ойлголт, мөн чанар, зарчим хандлага, зохион байгуулалт, мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ, үнэлгээний стандарт, ёс зүй, бусад сэдэвтэй холбоотой тест бодлого дасгалыг оруулсан . Мөн шалгалтыг материалуудыг багтаасан байна.

 

 

 

 

 

 

nom 2017 11 29 (2)Дугаржмидын Вась Монгол фонд -4ш Тагштай тархины минь угалзан бодлын дурсгал бичиг мину / тэргүүн дэвтэр .- Орхон аймаг .: Соёмбо принтинг , 2017.- 504х62 ISBN999780008-7 2 хэсэг, 32 бүлгээс бүрдсэн энэхүү ном нь нас мэргэжил үл хамааран өргөн хүрээний уншигчид болон амьдралын философи судлаачдад зориулагдсан бөгөөд зохиогч амьдралынхаа олон жилийн ажиглалт, бодол, тэмдэглэл, өөрийн сэтгэхүйн өнцгөөс харж ойлгосон дүгнэлтээ хуваалцэжээ.

 

 

 

 

 

nom 2017 11 29 (6)Даваа Ж Сургалтын технологи .- УБ .:Артсофт , 2018.- 98х .-ISBN978-99978-558-3 Монгол фонд- 10ш Энэхүү ном нь сургалтйн технологи, түүний бүтэц, зорилго, зорилт, агуулга, арга зүй, сургалтын сэтгэл зүй, орчин болон сургалтын технологи, интерактив,, модуль, инноваци, кейс сургалт зэрэг асуудлыг тусгасан эдгээр асуудлыг сонирхогч болон боловсрол сургалтын чиглэлээр суралцагчдад зориулагдсан болно.

 

 

 

 

 

nom 2017 11 29 (5)Намжил Д, Жавхлан Э Төрийн санхүү- мөнгөний бодлого /Хян С.Сувдаа .- УБ ,2017 .- 256х Монгол фонд -10ш 9 бүлэг бүхий энэ номонд макро, төсөвийн бодлого, валют ханшны бодлого, банк мөнгө зээлийн онолыг тусгасан бөгөөд их дээд сургуулийн багш . оюутан суралцагч зориулагдсан болно.

ОХУ-ын Буриадын Улсын Их Сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу 2017 оны 11-р сарын 22-оос 2018 оны 01-р сарын  08 хүртэл 45 хоногийн хугацаатай орос хэл судалж буй I түвшний 2, IV түвшний 3 оюутан хэлний дадлага хийхээр Улаан-Үүд хотыг зорилоо.

гхт

гхт1