Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрүүл агаар-Эрч хүч явган аяллыг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү аялалд Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн өдөр, эчнээ ангийн нийт  100 гаруй оюутан оролцож сургуулийн өмнөх талбай дээрээс Бүрэн бүстийн зүүн тал Хөх чулуутын ам хэмээх газар луу явганаар алхалт хийж нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ. Тэмцээнд анги бүрээс 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд Хээрийн цайны амталгаа, Багуудын мэндчилгээ, Буухиа тэмцээн, Уулын оргил булаацалдах тэмцээн, олс таталт гэсэн төрлүүдээр хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс НББ-4а анги тэргүүн байр, НББ-2 дэд байр, НББ-4б гутгаар байруудыг тус тус эзэллээ.

Eruul agaar (1)

/Сургуулийн өмнөөс аялал эхлэхийн өмнө/

Eruul agaar (5)

/Явган аялалын замд/

Eruul agaar (2)

/Цайны амталгаа шүүгчид НББ-3 ангийн хамт олны отог дээр/

Eruul agaar (3)

/Багуудын мэндчилгээ эхлэхийн өмнө НББ-4а анги/

Eruul agaar (6)

/Багийн мэндчилгээ НББ эчнээ-3 анги/

Eruul agaar (4)

/Буухиа тэмцээний хэсгээс/

Eruul agaar (7)

/Энэ удаагийн аялал амжилттай болж өндөрлөлөө/

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим