МУИС-ийн 75 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулан МУИС-ийн Эрдэнэт сургууль багш нарын баяраа 9-р сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Санхүү, хангамж, үйлчилгээний алба зохион байгуулсан ба оюутнуудын болон өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолтууд, бэсрэг наадам, богино хэмжээний уран сайхны кино зэрэг гэнэтийн бэлгүүдээр дүүрэн 1 өдрийг хамт олноороо зугаатай дурсамжтай өнгөрүүллээ. Баярын үеэр манай багш, ажилчдаас:

Номын санч Ч.Мөнхсайхан, Гадаад хэлний тэнхимийн Орос хэлний багш Ц.Нямхүү нар БСШУСЯ-ны "Жуух бичиг",

Англи-Монгол хэлний тэнхимийн Англи хэлний багш Э.Отгон-Эрдэнэ сургуулийн "2017 судлаач багш",

Захирал Т.Энх-Амгалан, Бизнесийн ухааны тэнхимийн эрхлэгч Н.Цэрмаа нар Орхон аймгийн "Хүндэт тэмдэг",

Эрдэм шинжилгээ, инноваци, хамтын ажиллагааны албаны Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ хариуцсан ажилтан Л.Золжаргал, Англи-Монгол хэлний тэнхимийн Англи хэлний багш Ш.Солонго нар МУИС-ийн "Жуух бичиг", 

Нийгмийн үйлчилгээний дарга асан өндөр настан Ц.Нямсүрэн, Санхүү хангамж үйлчилгээний албаны Үйлчилгээний ажилтан А.Мөнхжаргал, Б.Гоёцэцэг, Т.Долгормаа, Ц.Дүндэгмаа, Номын сангийн эрхлэгч П.Пагмадулам, Санхүү эдийн засгийн тэнхимийн багш Л.Буяндулам, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Т.Батдорж нар МУИС-ийн "Баярын бичиг",

Англи-Монгол хэлний тэнхимийн Англи хэлний багш С.Дэлгэрхишиг, Бизнесийн ухааны тэнхимийн багш Д.Мөнхжаргал нар Орхон аймгийн засаг даргын "Жуух бичиг",

Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш З.Баттуяа, Санхүү эдийн засгийн тэнхимийн багш Д.Ундармаа нар Боловсрол соёл урлагийн газрын "Арга зүйч багш",

Англи-Монгол хэлний тэнхимийн Англи хэлний багш Э.Отгон-Эрдэнэ, Бизнесийн ухааны тэнхимийн багш Д.Сансар нар Боловсрол соёл урлагийн газрын "Ахлах багш",

Гадаад хэлний тэнхимийн Орос хэлний багш Г.Энхбаяр, Англи-Монгол хэлний тэнхимийн Англи хэлний багш Ч.Баасанжаргал нар Боловсрол соёл урлагийн газрын "Багшийн алдар",

Бизнесийн ухааны тэнхимийн багш Д.Болоржаргал, Бизнесийн ухааны тэнхимийн туслах ажилтан Д.Тананцэцэг, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Б.Үнэнбат нар Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг даргын "Жуух бичиг",

Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Э.Вандандулам Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Жуух бичиг",

Англи-Монгол хэлний тэнхимийн Англи хэлний багш Г.Цэрэндолгор МҮЭ-ийн "Хүндэт тэмдэг",

Санхүү, хангамж, үйлчилгээний албаны дарга С.Отгонсүрэн, Номын санч Г.Эрдэнэбилэг, Үйлчилгээний ажилтан асан, өндөр настан н.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, инновацийн албаны Багш хөгжлийн төвийн ажилтан С.Энхтуяа, Нийгмийн үйлчилгээний дарга асан, өндөр настан н.Төмөрбаатар, Мөнгөн хөрөнгийн нярав асан, өндөр настай н.Түмэн-Өлзий нар МҮЭ-ийн "Хөдөлмөрийн хүн Хүндэт тэмдэг" зэрэг шагналуудаар тус тус шагнагдсан шагналын хур буусан өдөр байв.

Баярыг зохион байгуулах комиссын зүгээс багш ажилчдынхаа дунд бэсрэг наадам зохион байгуулсан нь хүн бүрийн сэтгэлд нийцсэн сайхан арга хэмжээ болсон бөгөөд Гарьд магнайгаар-Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Т.Батдорж, Тод магнайгаар Сургалт, оюутны албаны Мэдээллийн систем, хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Гэрэлмаа, Цэц магнайгаар Санхүү, хангамж, үйлчилгээний албаны жижүүр А.Пүрэврагчаа нар тус тус шалгарав.

Наадмын үеэр хамгийн сайхан Монгол хувцастай хамт олныг шалгаруулсан ба Гадаад хэлний тэнхимийн хамт олон шалгарлаа.

Энэхүү арга хэмжээг хүн бүрийн сэтгэл дүүрэн зохион байгуулсан Санхүү, хангамж үйлчилгээний албаны хамт олонд сургуулийнхаа нийт багш, ажилчин, албан хаагчдынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлэхийн ялдамд цаашдынх нь ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.